Хууль зүй, дотоод хэргийн алба баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Хууль зүй, дотоод хэргийн алба баяраа тэмдэглэв

“Хууль зүй, дотоод хэргийн алба-100 жилийн ой“-г Завханчууд өнгөрсөн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгийн хүрээнд тус аймагт “Эрх зүйн ухамсар-хууль ёсны хэрэгжилт” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг бага хуралд 20 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэгдэн аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, д/х Н.Баатарийн “Төрийн албан хаагчийн ёс зүй, цаашид анхаарах асуудал”, аймгийн Хяналтын прокурор Д.Түвшинтөгсийн “Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Д.Эрдэнэтуяагийн “Эрх зүйн ухамсар, соёл нь эрх зүйт төрийн үндсэн шинж болох нь”, МУИС-ийн Завхан сургуулийн багш М.Нямдоржийн “Хууль тогтвортой байх нь эрх зүйт төрийн нэг үндсэн шинж болох нь”, прокурорын туслах Г.Баяраагийн “Иргэдийн эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэхэд бидний оролцоо сэдэвт таван илтгэл шилдгээр шалгарсан байна. Мөн ойн хүрээнд спортын таван төрлөөр тэмцээн зохиогдож, тэргүүн байрт орсон Тэсийн хилийн цэргийн 0277 дугаар анги үүрд хадгалах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, удаах байруудад орсон аймгийн ОБХ, аймгийн Шүүхийн баг тамирчид өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж