Ц.Сэрээтэр олимпийн зэрэглэлийн шүүгч болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Ц.Сэрээтэр олимпийн зэрэглэлийн шүүгч болжээ

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос олимпийн наадмын чөлөөт бөхийн сорилт тэмцээнийг арванхоёрдугаар сарын 9-11-нд Лондон хотноо гурван төрлөөр зохион байгуулжээ. “Excel Center” ордонд болсон тус тэмцээнд 31 орны 200-гаад тамирчин өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээний үеэр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны Шүүгчдийн зөвлөлийн хурал болж, зарим шүүгчдэд зэрэглэл олгожээ. Тус хурлаар Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэрт Олимпийн зэрэглэл, Олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Х.Ганболдод нэгдүгээр зэрэглэл олгосон байна.

Одоогийн байдлаар FILA-гаас дэлхийн хэмжээнд нийт 56 шүүгчид Олимпийн зэрэглэл олгосон бол Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч 276 байгаа юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж