Сонгуулийн хэсгийн хороод Сонгуулийн хуулийг хэрхэн мөрдсөн тухай мэдээлэл бүрийг шалгах үүргийг ерөнхийлөгч Дмитрий Медведев өгсөн тухайгаа Facebook нийтийн сүлжээгээр мэдэгдэв. Үүнийхээ зэрэгцээ тэрээр “эсэргүүцлийн цуглаан дээр хэлсэн мэдэгдэл, уриатай огт санал нийлэхгүй” гэж мэдээлжээ.
Үүний өмнө Москва, Санкт-Петербург болон бусад хотуудад хэдэн арван мянган хүн жагсаал, цуглаан хийж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэв. Нийслэлийн Болотная гэх талбайд хамгийн олон хүнтэй жагсаал болж өнгөрлөө. Сөрөг хүчин уг цуглаанд 125 мянган хүн оролцсон гэв. Харин цагдаагийн газрын мэдээгээр 25 мянган жагсагч эсэргүүцлээ илэрхийлсэн гэжээ.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин