Д.Батсүхийн “Үргэлжлэл”-ээс

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Д.Батсүхийн “Үргэлжлэл”-ээс

“Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүхийн бие даасан “Үргэлжлэл” цомог одоо ч “Hi-Fi Records”-ын шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад дээгүүр байрт жагссаар байна. “Үргэлжлэл” цомогт 1993-1995 онд "Номин" хамтлагт байхдаа дуулж байсан хуучны дуунууд багтсан юм. Дуучин залуу тус цомогт багтсан бүх дуундаа клип хийлгэж, үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа. Түүний “Үргэлжлэл” цомогт багтсан “Өвлийн бодол” хэмээх дууны клип бэлэн болжээ. Тэрбээр шинэ клипээ өчигдрөөс эхлэн телевизээр цацаж эхлээд байгаа аж. Д.Батсүх өмнө нь клипээр “бөмбөгдөнө” хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл түүний клипний “бөмбөгдөлт” эхэлсэн бололтой шүү.

“Өвлийн бодол” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж