“Kush and Oyuka”-гийн сюрприз

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

“Kush and Oyuka”-гийн сюрприз

Жазз хөгжимд дуртай сонсогчдын анхаарлыг татаж буй нэгэн хамтлаг бол “Kush and Oyuka” юм. Тэд энэ сарын 17-нд “Black Box” театрт хоёр дахь тоглолтоо шинэ жилийн баярын тохиолдуулан, “Dreaming of a White Christmas” нэртэйгээр хийх гэж байгаа. Мэдээж зул сарын, шинэ жилийн жазз гоё дуунууд, хөгжим эгшиглэх тэдний тоглолтын эхний бэлэг нь “Шинэ жилийн вальс” аж. Тэд “Шинэ жилийн вальс” дууг шинэчлэн найруулж, жазз хэмнэлтэй болгожээ. Сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

“Kush and Oyuka” хамтлагийн товчхон танилцуулахад дуучин Куш, төгөлдөр хуурч Оюука гэсэн хоёр хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг юм. Тэд анхны тоглолтоо “Фрэнк Синатра ба Диана Кралл” нэртэйгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-нд хийж байсан. Харин энэ удаад тэд зул сарын баярт зориулан нэгэн үдшийн туршид хэн бүхний сэтгэлд тодоор үлдсэн сайхан дурсамж бүхий зул сартай холбогдох 15 орчим дуунууд амьд дуугаралтын дор эгшиглэх болно.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж