Япон сампингийн сургалт Дарханд нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Япон сампингийн сургалт Дарханд нээгдлээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын “Хайрхан” сургалтын төв хүрээгээ тэлэн Япон сампин, баруун тархийг хөгжүүлэх сургалтын нээлт боллоо. Нээлтэд  уг сургалтыг дэмжигч тус аймгийн 19 дүгээр сургуулийн сурагч, эцэг эхчүүд оролцсон бөгөөд энэ үеэр Соробон сампингийн холбооны тэргүүн Т.Туяа лекц уншиж сонирхууллаа. Монголын хүүхэд залуучуудын Соробон сампингийн холбоо, Япон, Монголын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Япон сампин, баруун тархийг хөгжүүлэх су ргалтыг Улаанбаатар хотын гурван дүүргийн 500 гаруй сурагчдад амжилттай зохион байгуулсан бол энэ удаад тус сургалтын төвийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр орон нутагт анх удаа Дархан-Уул аймгийн Хайрхан сургалтын төвтэй хамтран ажиллахаар боллоо.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж