“Ford” Аваргуудын лигийг спонсорлоно

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

“Ford” Аваргуудын лигийг спонсорлоно

АНУ-ын
автомашин үйлдвэрлэгч “Ford” компани Европын хөлбөмбөгийн топ төвшний
өрсөлдөөн болох Аваргуудын лигийг спонсорлох 20 жилийн хугацаатай
гэрээгээ сунгажээ. Европын хөлбөмбөгийн холбоотой байгуулсан гэрээ нь
2012 дуусгавар болох байжээ. Харин гэрээгээ шинэчилснээр 2015 оны
зургадугаар сар хүртэл Аваргуудын лигийг ивээн тэтгэх болж байна. UEFA
2012-2015 оны хугацаанд Аваргуудын лигийн тэмцээнд хамтран ажиллахаар
зургаан компанитай албан ёсны спонсорын гэрээ байгуулсны гурав дахь нь
“Ford” аж. Харин гэрээний мөнгөн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг
нууцалж байна.

Дашрамд сануулахад, Аваргуудын лигийн энэ улирлын
аваргын төлөөх тоглолт Германы Мюнхен хотноо болох бол түүний дараагийн
жил Английн Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэхэд болох юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж