Оюутны урлагийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Оюутны урлагийн наадам боллоо

Дархан-Уул аймгийн Оюутны урлагийн их наадам өнгөрсөн долоо хоногт болж, шилдэг тэргүүний авьяастнуудаа тодруулав. Нийт 10 мянга гаруй оюутнаас шалгарсан шилдгүүд урлагийн авьяасаараа өрсөлдлөө. Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохиогдог энэ удаагийн урлагийн их наадам есөн төрлөөр явагдаж, сургууль бүрээс шалгарсан шилдгүүд оролцсон юм. Их дээд найман сургуулийн 450 оюутныг хамруулсан энэ наадмын шилдгийн шилдэг хамт олноор Дархан дээд сургууль шалгарч, Мандах бүртгэл дээд сургууль, ДаТС удаалж, Удирдлагын хөгжлийн дээд сургууль тусгай байрт шалгарав. Мөн ДаТС-ийн чөлөөт бүжиг, Дархан дээд сургуулийн цэнгээнт бүжиг, Мандах бүртгэлийн дээд сургуулийн 10D хошин шогийн үзүүлбэр зэрэг үзэгчдийн таашаал хүртсэн урлагийн тоглолтууд ангилал тус бүртээ шилдгээр шалгарлаа.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж