Төгсгөлийн шатанд хоёр монгол дуучин үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Төгсгөлийн шатанд хоёр монгол дуучин үлдлээ

Москва хотноо болж буй М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар шат өчигдөр өндөрлөв. Орон орноос ирсэн 167 дуучнаас төгсгөлийн шатанд 15 дуучин үлдсэний хоёр нь монгол дуучин байна. Залуу дуучин Э.Анхбаяр, Г.Ариунбаатар нар маргаашнаас шагналт байрын төлөө өрсөлдөнө.

167 дуучнаас хоёрдугаар шатанд 37 дуучин үлдсэний дотор таван монгол дуучин байсан билээ. Харин одоо шилдэг 15-т манай хоёр залуу ийнхүү шалгарав. Хоёр залуудаа амжилт хүсэж, монгол түмнээрээ дээлийнх нь захыг мушгин сууцгаая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж