“Улс төрийн тойм” сонины Ерөнхий эрхлэгч, нийтлэлч Л.Мөнхбаясгалангийн шилдэг бүтээлийн гурван боть ном өчигдөр хэвлэлтээс гарлаа. Бодит баримт, бодрол сэтгэлгээ, үгийн үнэн, үзгийн хурцыг гол зэвсгээ болгон 15 жилийн турш бэдэрсэн түүний ертөнцөд тавтай морилно уу. “Намбарын Энхбаярт өгөх зөвлөгөө”, “У.Хүрэлсүхийн төрсөн өдөрт танц гишгэв”, “Сингапурт өрнөсөн яриа” гэх эл гурван номыг уншсанаар та нэг орон зай, цаг хугацааг өөр, өөр өнцгөөс хэрхэн харж, дүгнэж, болдгийг мэдрэх болно. Мөн улс төр, эдийн засаг, нийгэм, ер нь бүхий л салбарын онцлог үйл явдлуудын он дарааллын түүхийг нийтлэлийн цогц арга барилаар туурвисан зохиогчийн ур чадвар, бүтээлч, мэдрэмтгий чанарыг олж харах нь лавтай. Түүний “Будаг нь ханхалсан” ботиуд хэвлэгэхээсээ өмнө хэдийнэ захиалга аваад эхэлчихсэн байгаа билээ.
“Улс төрийн тойм” сонин