УИХ-ын
гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр 14.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр
болоод байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай
УИХ-ын тогтолын төслийг хэлэлцээд “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзэн
төслийг унагасан юм. Тус төсөлд 2008 оны долдугаар сарын 1-нд болсон
үймээний улмаас таван иргэн амиа алдаж, олон зуун иргэн бэртэж
шархадсан. Хэдийгээр энэ хэргийн буруутай этгээдийг шүүхээр эцэслэн
тогтоогоогүй боловч, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах
алба болон бусад шалгалтаар иргэд рүү гал нээсэн этгээд нь цагдаа гэдэг
нь нэгэнтээ батлагдаад буй тул Монголын төр энэ хэргийн улмаас амиа
алдсан таван иргэний ар гэр, мөн эл хэргийн улмаас бэртэж гэмтсэн,
баривчлагдсан иргэд, өргөн агуулгаараа бол Монголын ард түмнээс уучлал
гуйх ёстой гэж үзсэн байлаа. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч нь эв
нэгдлийг илэрхийлэгч байдгийнхаа хувьд ард түмнээсээ уучлал гуйх нь
зүйтэй юм аа гэж үзэж, төсөлд тусгайлан заалт оруулсан байв. Энэ
асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн
байсан ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд хэргээр унагасан
юм. Тиймээс эл төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан
гишүүний хувьд мэдээлэл хийхэд хүргэсэн бололтой.

Г.Дарь