Спортын аж үйлдвэрийн ашиг өснө

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Спортын аж үйлдвэрийн ашиг өснө

Дэлхийн спортын аж үйлдвэрийн ашгийн өсөлт 2015 он гэхэд 145 тэрбум ам.долларт хүрнэ гэж “Price Water house Coopers” судалгаанд өгүүлжээ. Компанийн дүгнэлтээр спортын ашиг жил тутам 3,7 хувиар нэмэгдэхээс гадна ивээн тэтгэгчдийн гэрээ 5,3 хувиар өснө. Жил бүрийн өсөлт 45,2 тэрбумаар нэмэгдэх ажээ.

Мөн спортын тэмцээний тасалбарын худалдаа 44,7 тэрбум ам.доллар болох гэнэ. Өнгөрсөн жилтэй харьцуулбал 2010 онд тасалбарын худалдааны ашиг 40 тэрбум, ивээн тэтгэгчдийн гэрээний ашиг 35 тэрбум ам.доллар байжээ. Спортын аж үйлдвэрийн орлогын өсөлтийг хөгжиж буй зах зээл гаргаж өгөх юм байна. 

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж