Эвслийн Засгийн газарт хагарал нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Эвслийн Засгийн газарт хагарал нүүрлэв

Ерөнхий сай­дын орлогч Ник Клегг Европын холбооны саммитын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа хэлжээ. Ник Клег Европ талыг баримтлагч либерал демократ юм.
Консерваторуудын лидер Дэвид Кэмероны саммит дээр илэрхийлсэн байр суурийг тэрээр “Британийн хувьд хамгийн муу” гэж нэрлэжээ. Гэхдээ тэр эвслийг задлах гээгүй хэмээн онцолсон байна.

Брюсселийн саммит дээр Кэмерон шинэ төсвийн холбоонд нэгдвэл Британийн санхүүгийн салбарын бие даасан байдлыг хадгалж үлдэх хатуу шаардлага дэвшүүлсэн нь ЕХ-ны лидерүүдэд таалагдаагүй юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж