Billboard-ын хувилбараар Адель жилийн шилдэг болов

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Billboard-ын хувилбараар Адель жилийн шилдэг болов

Billboard хөгжмийн сэтгүүл 2011 оны шилдэг жүжигчдийн жагсаалтыг гаргахад Британийн дуучин эмэгтэй Адель  нэгдүгээрт бичигджээ.

Billboard-ын
шилдэг аравт:
1. Адель 2. Рианна 3. Кэти Перри 4. Леди Гага 5. Лил Уэйн
6. Бруно Марс 7. Ники Минаж 8. Тэйлор Свифт 9. Джастин Бибер 10. Крис
Браун нар бичигдлээ. Аделийн “21” цомог болон  “Rolling in the Deep” дуу
нь оны шилдэг нь болсон байна.

Reuters тэмдэглэснээр, Адель
жилийн дотор Billboard-ын хит жагсаалтыг гурван удаа тэргүүлсэн анхны
эмэгтэй болжээ. Өмнө нь 23 настай дуучин бүсгүйг  iTunes Store гэдэг
интернэт дэлгүүр жилийн шилдгээр нэрлэсэн юм. Түүний дууг хамгийн олон
удаа хүмүүс хуулж авчээ. Мөн Rolling Stone сэтгүүл “21” цомог ба
“Rolling in the Deep” дууг нь оны шилдгээр шалгаруулсан байна. Энэ оны
арванхоёрдугаар сард “21” цомог Их Британид хамгийн олон хувиар
зарагдсан ХХI зууны пянз нь болжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж