Лу.Энхбаярын нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Лу.Энхбаярын нэрэмжит тэмцээн болно

Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын начин Лу.Энхбаярын нэрэмжит өсвөр үе, залуучуудын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордны А зааланд эхэлж байна. Энэ жил 10 дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд энэ сарын 15-нд өндөрлөх юм. Тэмцээнд хөвгүүд 29, 32, 35, 38, 42, 46, охид 40, 46, 51, 55, 59, 63, 67, залуучууд эрэгтэй төрөлд 69, 74, эмэгтэй төрөлд 63, 67 кг-ийн жинд өрсөлдөх юм байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж