Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтийг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 135 төслийг хүлээлгэн өгчээ. Үүнээс 45 төсөл шалгарч, 25 сая төгрөгийн зээл олгогдсон байна. Мөн сум хөгжүүлэх сангийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэний төсөл дэмжигдэн 12 сая төгрөгийг олгоод байна. Мөн мал аж ахуйн болон байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх 13 төсөлд 68 сая төгрөгийн зээл олгожээ.
А.Зул