Дээр нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төслийн мөнгө орж ирэхээр боллоо. Хэн үр ашигтай ажил хийхээр үнэн бодитой сайн төсөл боловсруулаад ирнэ, тэр хүн авч хэрэгжүүлээд амьдрал ахуйгаа зохицуулна. Өмнө нь хэрэгжүүлж байгаа төсөл, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар хоёр сумын Засаг даргын сонсголыг авч хэлэлцлээ. Өлгий, Хашаат болон Цагааннуур, Асгат чиглэлийн зам тавих, Ярантын боомт хүрэх замыг засварлахад ихээхэн хөрөнгө зарцуулахаар боллоо. Радио өргөн нэвтрүүлгийн станцад шинэ тоног төхөөрөмж тавихад 550 сая төгрөг, залуучуудын парк байгуулах, нисэх буудлыг гэрэлтэй болгох, эрүүл мэндийн төв, нэгдүгээр сургуулийн хичээлийн байр, Бугат суманд соёлын төв, Дэлүүн суманд хүн эмнэлгийн байр, Цэнгэл сумын Могойтын голд гүүр барих зэрэг томоохон ажил хийгдэнэ” хэмээн мэдээлэл хийлээ.
Баян-Өлгийн Засаг дарга мэдээлэл хийлээ
Баян-Өлгий аймгийн өнөөгийн байдлын талаар аймгийн Засаг дарга С.Хавал өнгөрсөн долоо хоногт албан ёсны мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цастай өвөл эхэлсэн ч аймгийн иргэд өвлийг гарз хохиролгүй давах бүрэн боломжтой болсон. 67 мянган тонн хадлан бэлтгэсэн нь аймгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. Аймгийн аюулгүйн нөөцөд тэжээл өнгөрсөн оныхоос хоёроос гурав дахин илүү нөөцлөгдлөө. Цас их орж хүнд байдал тохиолдсон нөхцөлд цаана нь улсын нөөц гэж бий. Алтайн Ёлт зэрэг улсын хилийн заагт байдаг отрын бэлчээрийг ч гэсэн ашиглахаар зохих байгууллагатай тохироод байгаа. Улсын комисс өвлийн бэлтгэл 93 хувьтай гэсэн үнэлэлт саяхан өгсөн ч дутуу зүйлийг гүйцээчихлээ. Аймаг одоогийн байдлаар 20600 өрх, 100 мянга 800 хүн амтай. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй 6000 гаруй хүн бий. Тэдний 4000 нь ажил идэвхтэй хайж байгаа ч хүсэлтийг нь хангах боломж нөхцөл бий болоод байна. Хөрөнгө оруулалт жар гаруй тэрбум төгрөг байгаа нь томоохон боломж.
А.Зул