Сенат амьтантай хийх сексийг хуульчлав

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Сенат амьтантай хийх сексийг хуульчлав

АНУ-ын Сенатын баталсан Цэргийн төсвийн тухай хуульд амьтантай хийх сексийн шийтгэлийг хасчээ хэмээн “Associated Press” мэдээлжээ. Том хэмжээтэй хуулийн төслийг өмнө нь арванхоёрдугаар сарын 1-нд баталсан байна. Харин энэ талаар бүрэн хэмжээний мэдээллийг сэтгүүлчид сая л мэдэж авчээ.

Сенаторууд Цэргийн хууль зүйн 125 дугаар заалтыг бүрэн өөрчлөхөөр шийдсэн байна. Тэнд мал амьтантай хийх сексийн болон бусад элдэв хориотой зүйлсийн заалтууд байсан юм. Хууль тогтоогчид ижил хүйстний харьцааны талаарх хоригийг л цуцлах гэсэн бололтой. Гэтэл бусад хоригууд нь автоматаар орж иржээ.

Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга ардчилагч Карл Левин (Carl Levin) хэдхэн хоногийн өмнө тэр заалтыг хүчингүй болгох нь ёс төдий асуудал гэсэн байна. Мал амьтантай секс хийхийг хориглосон заалтыг Үндсэн хуулийн дагуу хувийн амьдралд нэвтэрсэн хэрэг гээд 2003 онд Дээд шүүх цуцалсан байжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж