Гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Португаль мэргэжилтэн Андрес Виллаш-Боашийн удирдлага дор Анелька энэ улиралд “Цэнхрүүд”-ийн бүрэлдэхүүнд өдрийн од шиг цөөн удаа гарч, тоглосон. Тиймдээ ч өвлийн солилцооны үеэр “Стэмфорд Бриж”-ийг орхих нь тодорхой болоод байсан билээ. Испанийн “Реал Мадрид”, Английн “Арсенал”, “Ливерпуль” зэрэг Европын томоохон клубт тоглож байсан Анелькагийн үнэ 133 сая ам.долларт хүрч, тухайн үедээ дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн эгнээнд багтаж явсан цаг бий.
“Шанхай Шенхуа” багтай холбоотой өөр нэгэн мэдээлэл хүргэхэд, Францын шигшээ багт тоглож байсан Жан Тигана тус багийн дасгалжуулагчаар ажиллах болсон байна. Тэрбээр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэнэ. 16 баг тоглодог Хятадын Супер лигт “Шенхуа” өдгөө 11 дүгээр байрт бичигдээд буй. Тэд 2005, 2006 болон 2008 онд лигийнхээ дэд аваргаар шалгарч байжээ.