Л.Гүндалай “дуулж” явна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай “дуулж” явна

УИХ-ын эрхэм гишүүн, Хөвсгөл аймгийн  Ардчилсан намын дарга Л.Гүндалай энэ өдрүүдэд сонгогдсон аймагтаа ажиллаж, Ардчиллын өдрүүдийг тохиолдуулан сонгогчидтойгоо уулзаж яваа аж.  Түүнтэй хийх уулзалтад сумын иргэд клуб дүүрэн цуглаж байгаа гэнэ. Тариалан суманд гэхэд мянга гаруй хүн ирсэн бол хамгийн цөөн хүн амтай гэх Эрдэнэбулган суманд 500 гаруй сонгогч цугларчээ.   
  
Л.Гүндалай гишүүн уулзалт хийхийн зэрэгцээ бас авьяасаа үзүүлж, дуулж байгаа сурагтай. Тэрбээр дархад дууны алдарт мастер Д.Надмидыг нийслэлээс дагуулан авч явсан бөгөөд зарим суманд нэрт дуучинтай хослон дуулж сонгогчдын сонирхлыг татжээ.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж