Унгадаг баатар: Мөнгөн нуурын лусын эзэн Арзаак (17)

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Унгадаг баатар: Мөнгөн нуурын лусын эзэн Арзаак (17)

Лава нар
тэр гурвыг газар дээрээ алга болохыг харсан боловч ухаан муутай
болохоороо нэг хэсэгтээ учираа олохгүй байрандаа эргэлдэцгээв. Эцэст нь
эргэлдээд барсан бололтой ирсэн зүгтээ эргэн буцаж эхэллээ. Гэтэл
Унанагийн тархинд урдны Модны савдагуудыг хэрхэн унгаж дийлсэн нь харван
орж ирэхэд дахин тэгж Могой гүнжид өөрийгөө гайхуулмаар санагдав.
Тэгээд унгачихъя гэхээр Могой гүнж, алд сэлэмт дархан хоёртой хэтэрхий
ойрхон тул яах ч аргагүй доороо хэвтэнэ. Уул нь Могой гүнжид ч яахав
толь нь байгаа юм чинь зүгээр харин дархан л тэсэхгүй нь дээ!? уул
нь…хэмээн бодож байх хооронд ашгүй Лава нар нилээд зайтай болсон байв.
Одоо л тэд нарыг устгадаг хэрэг хэмээн баярлаад Унана годгосхийн босоод
Лава нарын араас гүйвэл Могой гүнж Ёхүүе чи яаж байна!? солиороо юу?Ё
гэж хашгирсан боловч Унана дүлий мэт цааш гүйнэ. Могой гүнж ахин орилох
гэсэнээ Лава нарыг сонсчихвол хэцүүднэ гэж бодоод урдын аргаараа хоолойг
нь боохоор өврөөс нь гарах гэтэл Унана могой гүнжийг өврөөсөө гаргаж
газар тавичихаад цааш гүйлээ. Могой гүнж юу болоод байгааг сайн
ойлгохгүй тул хаашаа ч явж чадахгүй Унанагийн араас харуулдан байтал алд
сэлэмт дархан хажууд нь ирээд учирыг асуусан боловч Могой гүнж юу ч
хариулж чадсангүй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж