Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна



2011 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын саваар 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасана. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 16-18 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 12-р сарын 14-нөөс 12-р сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд зүүн зүгийн нутгаар, 16-нд баруун зүгийн нутгаар, 17-нд төвийн нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, томоохон голуудын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж