Б.Чингүүний ээлжит шинэ бүтээл

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Б.Чингүүний ээлжит шинэ бүтээл

“Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Гэрэл”, “Сарнай” зэрэг богино хэмжээний киногоор олонд танигдсан найруулагч Б.Чингүүний ээлжит шинэ бүтээл нь бэлэн болжээ. Тэрбээр хамгийн сүүлд дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” богино кино клипийг хийсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн “Би танд хайртай, өвөө” хэмээх шинэ киногоо үзэгчдэд хүргэх гэнэ.

Тэрбээр өөрийн facebook хуудсандаа “Би танд хайртай, өвөө” богино хэмжээний киноныхоо постер болон киног байршуулжээ. Түүний шинэ киног www.handiv.mn сайт ивээн тэтгэжээ. 


М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж