Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

230 хүлэмж байгуулжээ

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос саяхан өнгөрсөн оны нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулсан. Танилцуулгбн үеэр тус хорооны дарга Ч.Хашчулуун “2009 оны хямрал манай эдийн засгийн сул тал, бүтцийн доголдлыг тодорхой харуулсан” гэж товчхон дүгнэлтийг хэлсэн юм. Өнгөрсөн онд хөдөө аж ахуйг  дэмжих ажлын хүрээнд 450 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд төлөвлөсөн хэмжээнд тариалалт явуулах боломжийг бүрдүүлсэн гэж Ч.Хашчулуун дарга илтгэлдээ онцолсон. Нийт  230 иж бүрдэл хүлэмжийг Улаанбаатар, Дархан хотуудад байгуулж, жимс жимсгэний талбайг 300 га-гаар нэмэгдүүлжээ. Мөн  5318,7 га талбайг услах хүчин чадал бүхий  63 услалтын системийг сэргээн засварлах, шинээр барих ажил хийгдэж, газар тариаланд тракторын 65 хувь нь шинэчилсэн байна. Энэ оны хувьд ч дээрх тоон үзүүлэлтийг бууруулахгүй байх боломжтой ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж