Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулах “Гурван цагаан далай” компанийн ШТС-ыг дээрэмдэж, тус станцын ажилтан эмэгтэйг хөнөөсөн хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 04.40 цагийн үед гарсан. Хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн хэд хэдэн хүнийг сэжигтнээр саатуулан шалгаж эхэлсэн юм. Эх сурвалжийн мэдээллээр тэдний зарим нь дээрх хэргийг үйлдсэн болохоо хүлээжээ. Гэмт этгээдүүд 37 настай Д-ийн амийг онц хэрцгийгээр хөнөөж, түүний нөхөр 37 настай Л-ийн гуян тус газар гэмтээгээд ШТС-аас 2-3 сая төгрөг дээрэмдэн хэргийн газраас оргон зайлсан юм. Тэд гурвуулаа явж байсан бөгөөд нүүрээ халхалсан байжээ.
О.Сэргэлэн