НХХ-ийн салбарын ажлын хэрэгжилт сайн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

НХХ-ийн салбарын ажлын хэрэгжилт сайн байна

Удирдлагын академийн Бодлого судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын 2011 оны бодлого, үйл ажиллагааг хэрэглэгчид хэрхэн үнэлж буй талаар санал асуулга явуулжээ. Тус санал асуулгад Ховд, Хэнтий, Орхон, Сүхбаатар, Говь-Алтай, Увс аймаг болон Улаанбаатар хотын нийт 4100 иргэн хамрагдсан байна. Иргэд НХХ-ийн салбарын 2011 оны үйл ажиллагааг өмнөх онтой харьцуулахад ахиц гарч байгаа гэж үнэлжээ. Судалгаанд оролцогсдын 2/3 нь нийгмийн халамжийн үйлчилгээнд, 1/5 нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд, 1/6 нь  нийгмийн даатгалын үйлчилгээнд эерэг өөрчлөлт гарсан гэж үзжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 50.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээг, 41.9 хувь нь нийгмийн даатгалын үйлчилгээг, 29.2 хувь нь хөдөлмөрийн үйлчилгээг 2011 онд авсан бөгөөд үйлчилгээнд хамрагдахад зарим нэг бэрхшээл тулгардаг гэж 10 орчим хувь нь хариулжээ. Эдгээр бэрхшээл нь шат дамжлага ихтэй, үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын ур чадвар, харилцааны соёл зэрэгтэй холбоотой асуудал байдаг аж. Судалгааны нэгдсэн дүнгээр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын 2011 оны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт 77.8 хувьтай гарсан байна. Энэ нь тус салбарт хэрэгжүүлсэн таван үйл ажиллагаа тутмын дөрөв нь дундаас дээш түвшинд хэрэгжсэнийг харуулж байгааг судлаачид онцоллоо. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж