![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2010/12/4acafcee34000511/d1c9d122070a44cdbig.jpg)
Судалгаанд хамрагдсан иргэдийн 50.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээг, 41.9 хувь нь нийгмийн даатгалын үйлчилгээг, 29.2 хувь нь хөдөлмөрийн үйлчилгээг 2011 онд авсан бөгөөд үйлчилгээнд хамрагдахад зарим нэг бэрхшээл тулгардаг гэж 10 орчим хувь нь хариулжээ. Эдгээр бэрхшээл нь шат дамжлага ихтэй, үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын ур чадвар, харилцааны соёл зэрэгтэй холбоотой асуудал байдаг аж. Судалгааны нэгдсэн дүнгээр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын 2011 оны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт 77.8 хувьтай гарсан байна. Энэ нь тус салбарт хэрэгжүүлсэн таван үйл ажиллагаа тутмын дөрөв нь дундаас дээш түвшинд хэрэгжсэнийг харуулж байгааг судлаачид онцоллоо.