Урлагийн үнэт бүтээлүүдийг “Занаду арт”-аас

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Урлагийн үнэт бүтээлүүдийг “Занаду арт”-аас

“Занаду арт” галерей өнөөдрөөс эхлэн шинэ жилийн худалдаа үзэсгэлэнг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнгээр шинэ жилийг тохиолдуулан урлагийн үнэт бэлгээр хайртай хүмүүстээ бэлэг барихыг уриалж байгаа аж.

Урлагийн бүтээлүүд өөрсдийн үнэт чанар, хүнд нөлөөлөх гоо зүйн таашаалаараа цаг мөч өнгөрөх тусам өсөн нэмэгдсээр байдаг тул хожим хөдөлшгүй өв хөрөнгө болно. Дүрслэх урлагийг нэн түрүүнд тавьсан уг үзэсгэлэнд чиглэл бүрээр урласан 50 гаруй бүтээл тавигдсан бөгөөд уран бүтээлч бүхний өөр өөр ертөнц, арга ажиллагаагаар бүтсэн сонирхолтой үзэсгэлэн болжээ. Монголын урчуудын эвлэлийн шагналт зураачдаас эхлээд залуу уран бүтээлчдийг ч хамарсан уг үзэсгэлэнд дэд профессор Х.Содномцэрэнгийн “Хоёр бор” бүтээл нэлэнхүйдээ гэгээлэг өнгөтэй агаад хос морьд дэл, сүүлээ сэвшин үлээх салхинаа намируулан давхиж буйг дүрсэлсэн бол Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ш.Ганхүүгийн “Өглөө”, “Байгаль” бүтээлүүд тод хурц өнгө, эрч хүчтэй бичилтээс бүтсэн байна. Мөн зураач Б.Нандин-Эрдэнийн “Инээмсэглэсэн бодлууд” бүтээлд дүрслэх урлагийн коллаж гэх төрлийг ашиглан инээмсэглэн суух бүсгүйн хөргийг гаргасан бол А.Өлзийбаатар, Ө.Одхүү нар ч уран баримлаараа уг үзэсгэлэнд оролцжээ.   
 
Уран зураг, монгол зураг, арьсан урлал, эсгий урлаг, уран баримал, сийлбэрийн урлагийн бүтээлүүдээс бүрдсэн уг үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж