Удирдаач Ц.Батчулууны хос цомгийн баярт урья

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Удирдаач Ц.Батчулууны хос цомгийн баярт урья

Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны хос цомгийн баяр өнөөдөр болох гэнэ. Цомгийн баярын тоглолт өнөөдөр 19.00 цагт Улсын Филармонийн концертын их танхимд болох бөгөөд дан урилгын зочид хүрэлцэн ирэх аж. Ардын жүжигчин, удирдаач Ц.Батчулууны шавь нар энэхүү тоглолтыu зохион байгуулж байгаа бөгөөд багш, шавийн барилдлагыг харуулах гэнэ лээ. Удирдаач Ц.Батчулууны энэ удаагийн хоёр шинэ цомгийн нэг нь түүний залуудаа тоглож байсан хөгжмүүдээс бүтсэн бол нөгөө цомогт нь Морин хуурын чуулгатай туурвисан уран бүтээлүүд нь багтсан гэнэ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж