Жалам хар гэдэг Монголын алдарт бүжгийн нэрээр нэрлэгдсэн Монгол үндэсний бахархалыг илэрхийлсэн брэнд бий болсон нь Жалам хар шар айраг юм. Жалам хар шар айргийг Монгол нутгийн цэнгэг уснаа арвайн соёолж, зөрөг цэцгийг хандлан, дэлхийд алдартай шилмэл хөрөнгөөр исгэлтийн шилдэг мастеруудын хяналтанд исгэж үйлдвэрлэдэг. Жалам хар шар айраг нь зах зээлд гараад хэдийнээ 2 жил болсон бөгөөд өнөөдөр Жалам хар брэнд маань чанар, технологи, өнгө үзэмж савлагааны хувьд шинэчлэгдэн алкохолын агууламжаа 5.6% болгон өөрчилж, шинэ өнгө үзэмж, шинэ амт чанартайгаар хэрэглэгчиддээ хүрч байна.
Шинэчлэгдсэн Жалам хар брэндийг САЙХАН БҮХНИЙ ТӨЛӨӨ гэсэн уриатайгаар хэрэглэгч харилцагч нартаа танилцууллаа. Монголын бахархалт эрхмүүд болон хэрэглэгчид Шинэ Жалам хартай Сайхан бүхний төлөө тулгаж нэгэн оройг монголын бахархал болсон хамтлаг дуучид, циркийн гайхамшигтай хамтдаа өнгөрөөлөө. Шинэчлэгдсэн Жалам хар брэнд нь 2011 оны 12 дугаар сар 12-ны өдрөөс зах зээлд худалдаанд гарч байгаа юм байна.
Шинэ жилийг шинэчлэгдсэн Жалам хар брэндтай хамтдаа угтацгаая.