С.Бат-Отгоны хурлын талаар мэдээлэл ирээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

С.Бат-Отгоны хурлын талаар мэдээлэл ирээгүй гэв

“S and I” хамтлагийн экс-гишүүн С.Бат-Отгон хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдон, Швед улсад саатуулагдаж байгаа билээ. Түүнд  холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 8-нд болохоор товлогдсон. Шүүх хурлын шийдвэрийн талаар одоогоор Гадаад харилцааны яаманд тодорхой мэдээлэл ирээгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр шүүх хурал болсноос хойш долоо хоногийн дараа шийдвэр нь Гадаад харилцааны яамны Консулын газарт ирдэг гэнэ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга  Д.Ганхуяг “Шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл албан  ёсоор ирээгүй  байна.  Монгол Улсаас Шведэд суугаа  манай Элчин сайдын яамнаас  шүүх хуралд төлөөлөгч оролцсон.   Мөн тус улсын Өмгөөлөгчийн холбооноос томилж өгсөн өмгөөлөгч нь С.Бат-Отгонд эрх зүйн туслалцаа үзүүлсэн” гэх  мэдээлэл өгч  байна.

С.Бат-Отгон нь Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт өнгөрсөн долдугаар сарын 11-нд 18 настай араб эрэгтэй хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж