Ел Сальвадорын ЗГ уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Ел Сальвадорын ЗГ уучлалт гуйлаа

Ел Сальвадорын засгийн газар 1981 онд болсон иргэний дайны үеэр цэрэг, цагдаа нарын гарт амиа алдсан 1000 гаруй энгийн иргэний ар гэрийнхнээс уучлалт хүссэн байна.

Засгийн газрынхан “Төв Америкийн түүхэнд 1980-1992 онд бол хар толбо болж үлдсэн билээ. Олон мянган хүн учир утгагүй дайны золиос болж үлдсэн. Тэр дундаа Эл Мозоте хотод болсон олноор нь устгах үйл ажиллагааны золиос нь олон мянган хүүхэд, эмэгтэйчүүд байсан. Энэ бүхний төлөө та бүхнээсээ уучлалт хүсч байна” хэмээлээ.

Иргэний дайны дараагаар сонгогдсон Сальвадорын анхны ерөнхийлөгч Маурикио Фунес цэргийн хүчин болоод цагдаагийн ажилтнуудаас уучлалт гуйсан байна. Тэрбээр ард түмэндээ хандан “Гэмгүй иргэд болоод засгийн газрын хооронд учир утгагүй дайн болсон. Түүний хор уршигаар бид олон хүний аминд хүрсэн. Ийм хар өдөр дахин ирэхгүй байх болно гэдгийг би ерөнхийлөгчийн хувиар амлаж байна” гэлээ.

Түүхэн баримтаас авч үзэхэд иргэний дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 75 мянгад хүрсэн аж. Мөн дайны үед 7000 иргэн ор сураггүй алга болжээ. АНУ нь Ел Сальвадорын засгийн газарт тусламж үзүүлж байсан гэж тэмдэглэгдсэн байдаг.

Ард иргэд засгийн газраа уучилсан боловч АНУ-ын тэрхүү үйл ажиллагааг хэзээ ч өршөөж чадахгүй гэлээ. Ард иргэд “АНУ нь хэн нэгний талд орох бус харин хоёр талыг харилцан зөвшилцүүлж эвлэрүүлэх байсан юм. Тэгсэн бол энэ олон гэр бүл хагацахгүй байсан” гэжээ.

А.Энхтөгс

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж