Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.12.12/ үнэт цаасны 4112 дахь удаагийн арилжаагаар нийт 41 ХК-ийн 112.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 97.3 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 93.9 мянган ширхэг хувьцааг 79.6 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 18 ХК-ийн 3.3 мянган ширхэг хувьцааг 32.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 245 хэлцэл хийжээ. Нийт 41 үнэт цаас арилжсанаас 25 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, дөрвөн үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 19821.90 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 49.04 нэгжээр буюу 0.25%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд, 26.1 тэрбум төгрөг болсон байна.