Академич Х.Пэрлээгийн 100 насны ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Академич Х.Пэрлээгийн 100 насны ойг тэмдэглэнэ

Шинжлэх ухааны академиас өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж, Төрийн соёрхолт академич Х.Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар сонирхуулав.

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, МУИС хамтраад Монголын нэрт эрдэмтэн, Төрийн соёрхолт, академич Х.Пэрлээгийн 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах юм. Ойн хүрээнд арванхоёрдугаар сарын 16-нд Үндэсний түүхийн музейд “Монголын түүх соёлд Х.Пэрлээгийн оруулсан хувь нэмэр” нэртэй үзэсгэлэн нээх гэнэ. Мөн тухайн өдрийн 14.00 цагт МУИС-ийн дугуй танхимд “Х.Пэрлээгийн 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал” болох ажээ. Үүнд түүний ажил амьдрал, Монголын түүх соёлд оруулсан хувь нэмэр, судалгааны гол бүтээлүүд, Монголын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг олон талаас нь дүгнэх илтгэлүүдийг хэлэлцэж, ярилцах юм байна. Түүнчлэн ойн хүрээнд баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэ сардаа багтааж, үзэгчдийн хүртээл болгох гэнэ.

Мөн уламжлал ёсоор Монголын түүх, соёлын шилдэг бүтээлд олгодог Х.Пэрлээгийн нэрэмжит шагналыг түүний 100 жилийн ойн хурлын үеэр олгох юм байна.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж