Хятад импортоо нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Хятад импортоо нэмэгдүүлнэ

Хятадын дарга Ху Жинтао дэлхийн худалдааг дэмжихийн тулд дотоодын импортыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэний 10 жилийн ойг тохиолдуулан Ху Жинтао хэлэхдээ Хятадын импорт ирэх таван жилд найман их наяд ам.долларт хүрнэ гэжээ. 2010 онд Хятад улс далайн чанад дахь дэлхийн орнуудаас 1,39 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авсан байна. Харин энэ жилийн хувьд Хятадын томоохон түнш Европын улсуудад санхүүгийн байдал сайнгүй байгаатай холбоотой дэлхийн худалдааны явц удаашраад байгаа юм.

Өнгөрсөн бямба гаригийн мэдээгээр арваннэгдүгээр сард Хятадын хил гаалийн экспорт 14 хувиар, импорт 22 хувь өсчээ.

Ху Жинтао мөн гадаад худалдааны хөгжлийг өөрчлөх чухал арга бол импортыг нэмэгдүүлэх явдал гэж үзэж байгаагаа илэрхийллээ. “Олон улсын төлбөрийн тэнцлийг хангахын тулд Хятад улс шаргуу ажиллаж байна. Харин худалдааны ашиг хөөхгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж