
Олон нийтийн сүлжээ сайтууд тэр дундаа твиттерт эсэргүүцлийн цуглаан, жагсаалын тухай хүмүүсийн жиргээг спамаар “бөмбөгдөж”, учир нь олдохгүй болоод байгаа аж.
Жиргээчдийн ашиглаж буй хаштагийг хэрэглэж олон мянган спамыг тарааж байгаа ба тэр дундаас хүмүүсийн жинхэнэ жиргээг олж уншихад төвөгтэй болсон байна.
Мөн Vkontakte нэртэй Оросын олон нийтийн сүлжээ сайтыг хаагаад байгаа ба эсэргүүцэгчдийг сүлжээгээр нэгдэн, эвлэлдэхээс ихэд сэрэмжилж байгаа гэнэ.