NBA-ын солилцоо наймаанууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

NBA-ын солилцоо наймаанууд эхэллээ

NBA-ын шинэ улирал эхлэх дөхсөнтэй холбогдуулан багууд бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил “Даллас Маверикс” багаас аварга болсон Тайсон Чандлер “Нью-Йорк Никс”-ийг сонголоо. Орон нутгийн цагаар бямба гаригт “Нью-Йорк Никс” баг шинэ төвийн тоглогч Тайсон Чандлерийг танилцуулах хэвлэлийн хурал хийлээ. “Даллас Маверикс” багийг аварга болгоход дунджаар 10,1 оноо, 9,4 самбараас бөмбөг авалтаар тус болж байсан Чандлер ингэснээр “Никс”-ийг хүчтэй хамгаалалттай баг болгож байна. Уг нь түүнд “Маверикс”-тай гэрээгээ сунгах боломж байсан ч нэгэнт аварга болсон тоглогч маань цалинг илүүд үзжээ. Түүнд “Никс” дөрвөн жилийн 56 сая ам.долларын гэрээ санал болгож, улмаар солилцоо хийж авсан. Никс Ронни Туриаф болон бэлэн мөнгийг “Вашингтон Визардс” руу илгээж, оронд нь Вашингтон Эндри Ройтинс болон драфтын эрхээ “Даллас Маверикс” багт өгсөн юм. Одоо Майк Д’Антони Майк Вүүдсэн гэсэн дасгалжуулагчид Чандлер Стадмайр Антони гэсэн хүчирхэг гурвалыг хэрхэн удирдахаас тэдний амжилт шалтгаалах юм. “Никс” цалингийн цэсээ суллахын тулд холбон тоглогч Чонси Биллапсыг багаасаа хассан юм. Орных нь хүнээр Майк Биббиг сонгож, гэрээ байгуулжээ.

Одом

Даллас Маверикс харин маш чадвартай сэлгээний тоглогчтой боллоо. Хэдийгээр тэд Тайсон Чандлэрийг алдсан ч Лэйкэрсийн довтлогч, шилдэг зургаадахь тоглогчийн шагналт Ламар Одомыг авч, оронд нь драфтын хоёддахь тойргийг эрхийг өгчээ. Нэг ёсондоо тэд Одомыг бараг үнэгүй авч байгаа хэрэг юм. Харин Лэйкэрсийн энэ үйлдэль нь Ховардруу чиглэсэн солилцооны эхлэл гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Уэст

Харин Бостон Сэлтикс багт очих магадлал өндөр байсан Хорнэтс багийн хүчний довтлогч Дэвид Уэст Индиана Пэйсирстэй 2 жилийн 20 сая долларын чөлөөт агентийн гэрээг хийлээ. Ингэснээр Индиана Пэйсирс плэйоффт бүсийн аваргын төлөө тоглох чадамжтай багийн хэмжээнд бүртгэгдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж