”Боловсрол” TV теле хичээл дамжуулна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

”Боловсрол” TV теле хичээл дамжуулна

Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамтай албан ёсоор хамтран өнөөдрөөс эхлэн 9, 10, 11-р ангийн сурагчдад зориулсан теле хичээлийг улс орон даяар шууд дамжуулан хүргэж байна.  Теле хичээлтэй хамт байснаар элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх, ойлгохгүй байгаа хичээлээ дахин үзэх, мэдлэгээ бататгах ач холбогдолтой  юм.

Энэхүү теле хичээлийг 12 сарын 12-ноос эхлэн өдөр бүр 10-16 цагийн хооронд зөвхөн “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзэх боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн арван хичээлийг нийслэлийн  шилдэг багш нар үзэгч хүүхдүүдэд хүргэх болно. Хэрэв теле хичээлийг тухайн цагт үзэж амжаагүй бол бүрэн эхээр нь www.tvhicheel.mn сайтаас үзэх боломжтой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж