Сум хөгжүүлэх сангийн зээлийг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Сум хөгжүүлэх сангийн зээлийг үргэлжлүүлнэ

Энэ
жилээс эхлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Сум
хөгжүүлэх санг  байгуулж, жил бүр 24 тэрбум төгрөгийн хөрөнгө байршуулж
байхаар болсон. Энэ хүрээнд сум бүрт 50 орчим сая төгрөг төвлөрч байгаа.
Суманд мөнгө байршуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой
иргэд зээлийн барьцааны дарамтад орохгүй байх, зээл авахын тулд заавал
аймгийн төвийг зорих шаардлагүй болсон нь давуу талтай аж. Түүнчлэн
сумын төвд харьцангуй бага хүн амтай учраас зээлийн зарцуулалтад хяналт
тавих, үр дүн тодорхой байх зэрэг асуудал шийдэгдсэн гэдгийг албаны эх
сурвалж хэлж байна. Тиймээс ирэх жил ч бас сум хөгжүүлэх сангийн зээлийг
цаашид ч үргэлжлүүлэх тал дээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас саналаа
гаргаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна.

Л.Дэлгэр

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж