Төмөр номхотгосон хатгамал

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Төмөр номхотгосон хатгамал

Литва улсын залуухан уран бүтээлч, хэлэхэд нэлээн бэрх Северия Инсираускайте – Криауневисиене (Severija Incirauskaite – Kriauneviciene) хэмээх нэртэй бүсгүй бусад олон охид, хүүхний адил уран хатгамал хийдэг нэгэн. Гэхдээ даавуун дээр биш төмрөн дээр…

Анх 2009 онд Северия өөрийн төмөр хатгамалаа Берлиний Strich Und Faden арт-шоу дээр толилуулж байсан юм. Тэрээр эхлээд өрмөөр төмөр эдлэл дээр уйгагүй нүх гаргана. Дараа нь ерийн даавуун хатгамлын зарчмаар хэрээслэн оёно. Хатгах талбар нь хуучин хүрз, хувингаас авахуулаад машины эд анги хүртэл олон янз. Гол нь уран хатгамлын урлаг мөхөх вий гэсэн сэтгэлийн үүднээс өөрийн бүтээлүүдээ хийдэг гэж тэрээр тайлбарлаж байна.

Эх сурвалж: etoday.ru


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж