Төв аймгийн Зуунмод хотод таван ханатай гэр шатаж, хоёр хүүхэд, нэг том хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Галын улмаас гэрийн эзэгтэй 35 настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй С, хоёр настай эрэгтэй С нар шатаж амиа алдсан байна. Харин 28 настай эрэгтэй О их хэмжээний түлэгдэлттэй, аймгийн эмнэлэгт хүргэгджээ. Цагдаагийн байгууллага галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
С.Отгон