Дөрвөн баг хожигдолгүй тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Дөрвөн баг хожигдолгүй тэргүүлж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооны Пэпси хөгжлийн лигийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдөр боллоо. Пэпси хөглийн лигт шинээр орж ирсэн “Касс SBL” баг нөхөж тоглолтуудаа хийсээр байна. Бямба гаригт тэд Нийслэлийн нийгмийн даатгалын багтай тоглон 78:24 харьцаатай хожсон бол үдээс хойш “UB Андууд” багийг 91:31 харьцаатай илт илүүрхэн буулган авснаар аваргын төлөө өрсөлдөх боломжтой гэдгээ батлан харуулж байна. Харин ням гаригийн хоёр дахь тоглолт олны анхаарлыг татсан тоглолт болсон. Д.Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг “Хасын хүлгүүд” багтай учраа таарсан. “Хүлгүүд” энэ тэмцээнд орж байгаа хамгийн туршлагатай баг. Гэсэн хэдий ч үндсэн цагт 85:78 харьцаатай ҮБТДС энэ тоглолтод илүүрхсэнээр тав дахь хожлоо авч, нэг ч хожигдолгүй баг хэвээр үлдлээ. Зүүн бүсийг “Залуус Сан”, ҮБТДС багууд хожигдолгүй тэргүүлж байгаа бол барууныг “Соёмбо даатгал”, “Касс SBL” багууд мөн хожигдолгүй тэргүүлж байна. Эдгээр багууд плей-оффын эрхээ хамгийн түрүүнд авах магадлал өндөртэй багуудад тооцогдож байгаа. 27 баг оролцон өрсөлдөж байгаа Пэпси хөгжлийн лигийн дараагийн шатанд буюу плей-оффт 16 баг шалгаран өрсөлдөнө.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж