Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

19 настай ээж

Зугт
зугт бас дахин зугт

Хэсэг залууст хөөгдөн хар хурдаараа хөлийн чадал мэдэн зугтах
залуухан охин. 20 орчим насны цэвэрхэн царай, хүчирхэг харц, шударга
төрх гээд түүнд бурхан эмэгтэй хүний бүхий л сайн чанаруудыг заяасан
гэлтэй. Зугтсаар эцэст нь аргагүй мухардалд оржээ. Сараалжин хашаа дэнүү
өндөр охин нэг нэгээр нь хашаа өөд авирч эхэллээ. Нөгөө залуус түүнийг
Хөөш зогс луйварчин, муу гуйлгачин минь зогс хэмээн хашигиралдан хөөнө.
Охин авирах зуураа эргэж хараад би биш та нар л харин луйварчид,
дээрэмчид гэж хариу үгс шидлэнэ. Хашаа өөд авирах охин баригдах нь илт
болоод ирлээ. Эр хүмүүс гэсэндээ хөл гарын хүчээр төд удалгүй гүйцэн ирж
түүний хөлөөс зууран татлаа.

Тавиач тавь гэж байна хэмээн охин хөлөө савлуулахад нөгөө хүн үгүй
шүү баригдах чинь энэ дээ миний мөнгийг өг хэмээн угзарлаа. Надад
байхгүй. Тэгээд ч би аваагүй. Авсан хүнээсээ нэхэхгүй яагаад надаас
нэхээд байгаа юм бэ хэмээн уурлана. Чи биш ч гэсэн танай аав авсан
биздээ. Ааваас чинь авч чадахгүй юм бол чамаас авна даа. Эсвэл бидэндтэй
хамт яв гээд охиныг нэг хүчтэй угзаран газарт унагалаа. Газарт унав уу
үгүй юу доор хүлээн зогссон хэсэг залуус нь түүний 2 гараас татаад
хэдхэн ч алхам яваагүй байхад өмнө нь зогсох хар машинаас нэгэн
хижээлдүү насны эрэгтэй бууж ирээд охиныг тавь. Та нарын нэхээд байгаа
мөнгийг би өгье. Хариуд нь наад охиноо тавь хэмээн зандарсан өнгө аясаар
хэлэхэд нөгөө залуус гайхсан басхүү эргэлзсэн харцаар хэдэн биерүүгээ
ширтлээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж