Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид театрынхаа 80 жилийн ойн хүрээнд Төрийн хошой шагналт, зохиолч Донровын Намдаг агсны “Оролмаа эх” жүжгийг тайзнаа амилуулсан билээ. Тэгвэл “Оролмаа эх” жүжиг дахин тайзнаа залрах гэнэ. Тус жүжгийн УДЭТ-ын тайзнаа энэ сарын 15, 16-нд хоёр өдөр 19.00 цагт тоглох бөгөөд энэ үеэр Төрийн хошой шагналт Д.Намдагийн мэндэлсний 100 насны ойг тэмдэглэх юм. “Оролмаа эх” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж найруулж, Д.Намдаг гуайн отгон шавь, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Гүрбазар эх зохиол дээр нь ажиллажээ.
М.Урин