“Red Bull” фенүүдтэйгээ баяраа хуваалцав

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

“Red Bull” фенүүдтэйгээ баяраа хуваалцав

“Формула нэг”-ийн Зохион бүтээгчийн цом хүртсэн “Red Bull” баг аваргын баяраа тэмдэглэлээ. Тэдний баярыг хуваалцахаар 60 мянган хөгжөөн дэмжигчид нь цугласан байна. Энэ жил “Ferrari”, “McLaren” багууд ямар нэгэн баяр тэмдэглэхээр амжилт гаргаж чадаагүй бол “Red Bull” төгс ялалтаа Их Британи дахь бааздаа тэмдэглэж байна. Дараалан дэлхийн аварга болсон Себастьян Феттель болон улирлын төгсгөлд гран-пригийн түрүү авсан Марк Уэббер нарт хүндэтгэл үзүүлж, тэдний баяраас хуваалцахаар 60 мянган тус багийн дэмжигчид цугларчээ. Сүр дуулиантай аваргын баярыг тус баг тэмдэглэх эрхтэй. Зохион бүтээгчдийн цомд хол тасархай түрүүлсэн, мөн багийн нэгдүгээр нисгэгч Феттель хамгийн залуудаа дараалан дэлхийн аваргад түрүүлсэн дээд амжилтыг тогтоосноос гадна нэг улиралд хамгийн олон удаа байрлал тогтоох гараанд түрүүлсэн Нигел Мансэллийн амжилтыг эвдсэн. Энэ эрчээрээ тэр дараагийн Михаиль Шумахер ч болж болох юм. Ирэх жил түүнийг хэн нэгэн гүйцэж түрүүлнэ гэдэг одоогоор боломжгүй мэт харагдаж байна. Феттель Энэтхэгт болсон олон улсын автомашины холбооны оны шилдгийг тодруулах ёслолын ажиллагаанд оролцоод хэдхэн цагийн өмнө Англид ирээд багийнхаа энэхүү арга хэмжээнд оролцсон байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж