Ч.Цэлмүүний шинэ жилийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Ч.Цэлмүүний шинэ жилийн бэлэг


“Universe Best Songs-2009” наадмаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Ч.Цэлмүүн шинэ клипээ цацаж эхэллээ. Тэрбээр тун удахгүй “Exodus” нэртэй анхны цомгоо гаргах гэж байгаа бөгөөд цомогт багтсан хэд хэдэн дуундаа клип хийлгэж, үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд байгаа аж. Түүний анхны цомогт багтсан “Шөний бодол” дууны клип хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон бөгөөд энэ удаад “Хайр амлаач” хэмээх шинэ клипийг шинэ жилийн бэлэг болгон үзэгчдэд хүргэж байна. Тэрбээр хамгийн сүүлд дуучин Бажитай хамтран “Хол зай” хэмээх дуугаа үзэгч, сонсогчдод хүргэсэн нь одоо ч залуусын дунд хит болсоор байгаа. Мөн дуучин Д.Болдын “Монгол поп” бие даасан тоглолтод “Хайрлах хүсэл” дууг дуучин Д.Болдтой хамтран дуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Залуу дуучин Ч.Цэлмүүний шинэ клипийг ЭНД дарж үзнэ үү.

“Хайр амлаач” дууны үг

Зөн зүүд минь
Чиний инээхийг үзээд аз жаргал мэдрэнэ
Зүрх минь
Хайраас өөр юунд ч итгэж чадахгүй ээ
Хайр амлаач
Чиний үг бүхэнд итгэх энэ хормыг бүү алдаач
Бас авраач
Чамгүйгээр өнгрүүлэх тэр өдрүүдээс
Чамаас өөр хайр үгүй ээ
Чамаас өөр гуниг үгүй ээ
Энэ хорвоог, амьдарлыг
Чамтайгаа л хамт туулах ёстой
Төсөөлөхгүй ээ энэ ертөнцийг би
Хонгор минь чамгүйгээр
Тайтгарахгүй ээ энэ зүрх минь
Чамайгаа хайрлахгүйгээр
Би зүрхэндээ
Чамайгаа эзгүй байвал уй гашуун атлана
Бас амлана
Хайраа би чинь өөр бусдаас харамлана

М.Урин 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж