Вильпен Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Вильпен Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Францын Ерөнхий сайд асан Доминик де Вильпен /Dominique de Villepin/ ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд улстөрийн гол өрсөлдөгч болох Николя Саркозигийн өрсөлдөгчөөр нэр дэвших тухайгаа өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр Францын “TF” телевизэд өгсөн ярилцлагадаа “Би 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн. Би бүх францчуудыг нэгтгэхийг хүсч байна” хэмээжээ. Тус улсын экс-ерөнхийлөгч Жак Ширакийн үед Саркози, Вильпен нар түүний кабинетэд ажиллаж байсан юм. Харин өдгөө Вильпен Бүгд найрамдахчуудын нэгдмэл намыг толгойлж байгаа билээ. “2012 оны сонгуулийн кампанит ажлын үеэр та бүхэн маш олон гайхамшгийг харах болно. Францын иргэд юу хүсч байна, үндэсний эв нэгдэл бидэнд хамгаас чухал гэдгийг тэд олж харах чадвартай гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Вильпен ярьжээ.

С.Нямтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж