Гар утсаар авсан анхны бүрэн хэмжээний кино

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Гар утсаар авсан анхны бүрэн хэмжээний кино

Америкийн чөлөөт уран бүтээлч, найруулагч Хуман Халили смартфоноор авсан анхны гэж тооцож болох бүрэн хэмжээний уран сайхны киногоо дуусгалаа. Киноны нээлт энэ сарын 16-нд болно.

“Олив” (Olive) киног зуралтын гүн буюу бидний ярьж заншсанаар фокусын ялгаралт хийх зориулалттай 35 мм-ийн дуран бүхий  гар утас хэрэглэгчдийн  сайн мэдэх Nokia N8 смартфоноор зурагласан юм. “Гар утас чадахгүй юмгүй болох цаг удахгүй ирэх байх аа. Анх санаа төрсөн өнгөрсөн оноос хойш надад ямар ч саад бэрхшээл учраагүй” гэж ноён Халили ярьж байна.

“Ганц ч үг ярилгүйгээр гурван хүний амьдралыг өөрчилж байгаа охины тухай” гардаг энэ киноны эхний таван минутын хэсэг интернетэд тавигдсанаас хойш элдэв яриа, хов жив тасрахгүй байгаа бөгөөд ирэх 2 сард Оскарын шагналд заавал нэр дэвшинэ гэж “цуурцгааж” байх жишээтэй.

Тарантиногийн анхын кинонуудыг санагдуулам даруухан төсөв болох 500 мянган доллараар бүтсэн “Олив” киног Facebook-т дээгүүр алба хашдаг Крис Келли, Сан-Францискогийн буяны үйлстэн Уильям О’Киф нар ивээн тэтгэжээ. Финляндын бизнесийн мангас Nokia үүнд бараг оролцоогүй нь бага зэрэг гайхшрал төрүүлж байна. “Тэд надад утас илгээсэн. Хавраас хойш би тэднээс сураг ч дуулаагүй” гэж найруулагч ярьж байгаа нь бас ч гэж сайн хэрэг болсон ч юм билүү.

Технологийн гайхамшгаас гадна Оскарт хоёр удаа нэр дэвшиж байсан 81 настай жүжигчин Жина Роулэндсийг оролцуулж чадсанаараа киноны уран бүтээлчид бахархаж болохоор байна. “Долоо хоногт 6 зохиолтой танилцчихаад  жилдээ ганцхан кинонд тоглодог энэ алдарт жүжигчнээс зөвшөөрөл авахад “анхны гар утасны кино” гэсэн тодорхойлолт багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Видео: youtube.com


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж