“Гудамж” арга хэмжээ зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

“Гудамж” арга хэмжээ зохион байгууллаа

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гудамж талбайд архидан согтуурдаг, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг байдлыг таслан зогсоох зорилгоор Төв аймгийн Зуунмод суманд “Гудамж” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээний хугацаанд архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг буюу гудамж талбайд согтуу, хэвийн бус явсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зөрчил гаргасан 58 хүнийг эрүүлжүүлж, удаа дараалан архидан согтуурч, захиргааны зөрчил  гаргасан 19 хүнийг захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаатайгаар баривчилсан байна. Мөн архидан согтуурах явдлыг таслан зогсоох, бууруулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Ахмадын хороотой хамтарч, архины хамааралтай иргэдэд сургалт явуулж байна. Ер нь архидан согтуурдаг болон эрүүлжүүлэгдэж байгаа болон гэмт хэрэгт холбогдчдын 30-40 хувь нь гадны аймаг, нийслэлийн иргэд байдаг гэнэ. Таван хувь нь тодорхой оршин суух хаяггүй иргэд байгаа бол харин дийлэнх хувь нь ажилгүй иргэд байна.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж