“Westlife” сүүлчийн удаа тоглов

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

“Westlife” сүүлчийн удаа тоглов

Ирландын хөвгүүдийн хамтлаг “Westlife” X-Factor шоуны финалын тоглолтын үеэр “What About Now” дуугаа 10 мянган үзэгчийн өмнө сүүлчийн удаа дуулжээ. Тоглолтын өмнө хамтлагийн дуучин Киан Иган “Twitter”-ээр “Бид “X-Factor”-ын тайзнаа дуулахаар бэлтгэлээ базааж байна. “Westlife” хамтлаг сүүлчийн удаа тоглоно. Сайхан бас гунигтай байна” гэж бичжээ.  “Westlife” хамтлагийн хувьд “X-Factor”-ын тайзнаа тоглосон нь анхны удаа биш боловч сүүлчийн тоглолт маш онцгой байсан гэнэ. Хамтлагийнхан болон үзэгчид бүгд сэтгэл нь хөөрсөн аж. Олон хит дуугаараа өнгөрсөн 14 жилийн хугацаанд хит парадыг нэг бус удаа тэргүүлж байсан “Westlife” хамтлагийн гишүүд өнгөрсөн аравдугаар сард тус тусын замыг хөөх болсноо мэдэгдсэн юм. “Westlife” Зул сарын баяраар шилдгийн шилдэг дуунаас бүрдсэн цомгоо гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Тэд мөн ирэх жил шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийх аялан тоглолт хийх гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж